ШУУРХАЙ: "Ногоон автобус"-ны хэргээр шалгагдаж байхдаа өөрийгөө хутгалж, гэмтээсэн С.Жавхлантбаатарыг хилээр гарахыг хоригложээ

ШУУРХАЙ: "Ногоон автобус"-ны хэргээр шалгагдаж байхдаа өөрийгөө хутгалж, гэмтээсэн С.Жавхлантбаатарыг хилээр гарахыг хоригложээ

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарыг "Ногоон автобус"-ны хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин тэрбээр ийнхүү шалгагдаж байх хугацаандаа буюу өнгөрсөн аравдугаар сарын 3-ны өдөр өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байдаг. Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт холбоотойгоор С.Жавхлантбаатарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.