"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, "Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн тодорхой хувийг төрд авсан хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш болно. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болохоор товлогдоод байсан ч шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм.
