Баянгол дүүргийн зургаадугаар хороо 10 дугаар хорооллын шатахуун түгээх станцаас хойшоо явах далангийн замд машин унасан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 16-ны 04:21 цагт иржээ.
Мэдээллийн дагуу шалгалт явуулахад “Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолджээ. Тухайн жолооч тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлаас осол болсон газар хүртэл гурван км тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдоод буй. Иймд хууль, журам, ёс зүйгээ чанд сахиж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж зорчихыг зөвлөж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.