Нисгэгчгүй нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Туркийн компанитай ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр танилцжээ

Нисгэгчгүй нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч Туркийн компанитай ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр танилцжээ

Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн тэргүүлэгч компаниуд болох нисгэгчгүй нисдэг төхөөрөмж үйлдвэрлэгч “Baykar” болон “Тurkish Aerospace” компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг үзэж танилцсан байна.

Эдгээр компаниуд нь манай батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгаас хамгаалах болон байгаль орчин, геодизи, газар зохион байгуулалт, газар тариалан зэрэг иргэний салбарт ч нэн чухал хэрэгцээтэй, дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа ажээ.