ШУУРХАЙ: "Шатахууны хомсдол, Дугаарын хязгаарлалтын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ" гэж АН-аас мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Шатахууны хомсдол, Дугаарын хязгаарлалтын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ" гэж АН-аас мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдөр /2023.12.18/ ээлжит хурлаа хийж, "шатахууны хомсдол, дугаарын хязгаарлалт"-ын талаар хэлэлцэж энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болсон байна. 

Тодруулбал, цаг агаар огцом хүйтэрсэний улмаас томуу, томуу төст өвчлөлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар салбарын яамнаас өчигдөр шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлээс шийдвэрлэсэн нь өнөөдрөөс хэрэгжиж байна. Эдгээр шийдвэрийг тус бүлгийн гишүүд эсэргүүцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болсон гэлээ. Учир нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж буй дээрх шийдвэрүүдээ эрх баригчид залруулж, урт хугацааны бодлого танилцуулах ёстой хэмээн тус шаардлагад тусгасан талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдлээ. 

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

21 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

22 минутын өмнө