Барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргаж, А.Тодмагнайгийн биед халдсан Улсын заан Б.Серикийг 100 мянгаар торгожээ

Барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргаж, А.Тодмагнайгийн биед халдсан Улсын заан Б.Серикийг 100 мянгаар торгожээ

"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 07-ны өдөр /2023.12.07/ Монгол бөхийн өргөөнд болсон билээ.

Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа түүний биед халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан. Улмаар Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан байдаг. 

Тэгвэл тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас байгууллагаас шалгаж, Улсын заан Б.Серикийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгосон байна.