Шатахуун авахаар дугаарлаж байхдаа хэрүүл маргаан үүсгэсэн иргэнд 100 мянгаар торгох шийтгэл ногдуулжээ

Шатахуун авахаар дугаарлаж байхдаа хэрүүл маргаан үүсгэсэн иргэнд 100 мянгаар торгох шийтгэл ногдуулжээ

"Шатахуун өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээлтийн ажилтны биед халдсан иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэрэгт цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, улмаар шүүхээс торгох шийтгэл ногдуулсан байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “О”, “Б” нар нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.