ШУУРХАЙ: Л.Гантөмөрийн дэмжиж буй М.Амгаланбаатар, Х.Баттулгын дэвшүүлсэн Б.Ган-Очир нарын санал тэнцэж, дахин санал хураахаар болжээ

ШУУРХАЙ: Л.Гантөмөрийн дэмжиж буй М.Амгаланбаатар, Х.Баттулгын дэвшүүлсэн Б.Ган-Очир нарын санал тэнцэж, дахин санал хураахаар болжээ

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүнийг тодруулах хурал өнөөдөр /2023.12.18/ болж байгаа аж. Тус холбооны тэргүүнд АН-ын ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, Б.Ган-Очир болон Б.Батзаяа нар өрсөлдөж байгаа юм.

Харин дөнгөж сая Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны хурлын төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад М.Амгаланбаатар, Б.Ган-Очир нар тэргүүлсэн боловч, тэдний хэн нь 50 хувиас дээш санал аваагүй байна. Ингээд АН-ын тус хоёр гишүүний дунд дахин санал хураахаар болжээ. Сонирхуулахад, М.Амгаланбаатарыг АН-ын дарга Л.Гантөмөр дэвшүүлж, тус албан тушаалд дэмжиж байгаа бол, Б.Ган-Очирыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэвшүүлсэн байна. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө