ШУУРХАЙ: “Thunderz билет зарна” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилсан иргэнд 450 мянгаар торгох ял оноожээ

ШУУРХАЙ: “Thunderz билет зарна” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилсан иргэнд 450 мянгаар торгох ял оноожээ

Реппэр Thunder-ийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолт өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон билээ. Тухайн үед тоглолтын тасалбар хэдхэн хоногийн дотор дуусаж, захиалга хаагдаж байсан юм. Тэгвэл "Реппэр Thunder-ийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолтын тасалбар худалдаална" хэмээн иргэдийг залилсан хэрэг гарсныг саяхан шүүх хэлэлцжээ. 

Тодруулбал, Өмнө нь гурван удаа ял шийтгэгдэж байсан А гэгч нь “Доржсүрэн Даваа” гэх фейсбүүк цахим хаягт “Thunderz билет зарна” гэх хуурамч зар байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэдээс дөрвөн удаагийн үйлдлээj дансаараа 160 мянган төгрөг шилжүүлэн авч, залилсан байна.  Уг хэргийг үйлдсэн этгээд нь прокурортой ял тохиролцож, шүүх хэргийг хялбаршуулах журмаар хянан хэлэлцүүлжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид 450 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.