Арвайхээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгоно

Арвайхээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгоно

Арвай хээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өвөрхангай аймгийн арьс шир боловсруулах кластер үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцжээ. “Арьс ирээдүй” ХХК нь Монгол шевро үйлдвэрийн технологиор байгуулагдсан ба жилд 1 сая бог малын арьс боловсруулах хүчин чадалтай юм.  “Арьс ирээдүй” ХХК боловсруулалтын түшингээ ахиулах гүн боловсруулалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зээл авах, цэвэрлэх байгууламжаа сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэмжлэг авах хүсэлтээ салбарын сайдад хэлж, Х.Болорчулуун арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийлжээ.