ШУУРХАЙ: Гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй байж болзошгүй галыг унтраах үеэр Онцгой байдлын нэг алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

ШУУРХАЙ: Гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй байж болзошгүй галыг унтраах үеэр Онцгой байдлын нэг алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

Өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарч 3 том хүн, бага насны 4 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тэгвэл яг одоо хэргийн газарт Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Мөн галыг унтраах үеэр Онцгой байдлын нэг алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

ВИДЕО: