ШУУРХАЙ: "Б.Ганхуягийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй" гэж шүүхээс мэдэгджээ

ШУУРХАЙ: "Б.Ганхуягийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй" гэж шүүхээс мэдэгджээ

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдаад байсан юм. Хянан шалгах түр хорооноос энэ сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч н.Халиунд явуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин ерөнхий шүүгчээс арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй шүүгдэгч нарын гэмт буруутай эсэхийг тогтоогоогүй бөгөөд хэрэг шүүгдэх, хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тухай хариу албан бичгийг ирүүлснийг өнөөдрийн сонсголын ирцийн мэдээн дээр танилцууллаа. 

ҮЗЭХ: