ВИДЕО: "Автомашин хулгайлах гэмт хэрэг эрс ихсэж байна" гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа

ВИДЕО: "Автомашин хулгайлах гэмт хэрэг эрс ихсэж байна" гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа

Сүүлийн үед машин хулгайлах гэмт хэрэг ихсэж байна. Асуудлын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба судалж үзэхэд ашиг орлого олох, эд зүйлийг тонох, худалдан борлуулах зорилготой хулгайлж байгаа аж.

Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолтой учир, сэтгэлийн хөөрөл найз нөхдийн ятгалгаар дараа нь гарах үр дагаврыг бодохгүй автомашиныг авч явах тохиолдлууд гарчээ. Мөн иргэд хүйтний улиралтай холбоотой автомашинаа халаах зорилгоор машинаа онгорхой үлдээх үед хулгайд алддаг байна.

Үүнээс гадна найз нөхөд, эхнэр нөхрийнхөө бусдадаа мэдэгдэлгүй автомашиныг унах, өөр газар байршилд орхиж явснаас шалтгаалж Цагдаагийн байгууллагад автомашинаа хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл ихэсжээ. Иймд иргэд та автомашинаа асаалттай орхихгүй байх, цоожлох, хяналтын камер бүхий зогсоолд байршуулах, орон сууцны СӨХ хариуцсан газрын камержуулалтыг сайжруулбал хяналт сайжирч хулгайн гэмт хэргийн тоо буурна гэж ТЦА анхаарууллаа.

ВИДЕО: