2021 онд нүүрсний үнэ 437 ам.долларт хүрсэн ч "Эрдэнэс Тавантолгой" ХК 60-100 доллараар худалдаалжээ

2021 онд нүүрсний үнэ 437 ам.долларт хүрсэн ч "Эрдэнэс Тавантолгой" ХК 60-100 доллараар худалдаалжээ

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, "2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 400 ам.доллар хүрсэн байхад яагаад ЭТТ ХК-ийн нүүрсний үнэ буураад байсан бэ?" 

ЭТТ ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан, “Би ЭТТ ХК борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан.  Тухайн үед ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101,7 ам.долларт хүрсэн байдаг. Д.Ганбат гишүүний хэлсэнтэй санал нийлж байна. Манай компанийн уурхайн амнаас нүүрс авч буй 7 гэрээтэй компани бий. Тэд бусад спот гэрээтэй компаниас хөнгөлөлттэй үнээр нүүрс авдаг. Өнгөрсөн хугацаанд 120 сая тонн нүүрс худалдсан. Үүнээс 60 сая тонн нүүрсийг дээрх 7 компанид худалдсан. Тиймээс энэ алдагдал, үнийн зөрүүтэй санал нийлэхгүй байна. Манай компани зах зээлийн үнээр нүүрс борлуулдаг” гэв.

ҮЗЭХ: