ФОТО: 10 давхар барилгын дөрөвдүгээр давхарт гал гарсан байдалтай, Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж байв

ФОТО: 10 давхар барилгын дөрөвдүгээр давхарт гал гарсан байдалтай, Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж байв

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Тодруулбал, галын улмаас бага насны дөрвөн хүүхэд, гурван том хүн амь насаа алдсан байна. Тэдний нэг нь хэргийн газарт дуудлагаар очсон Онцгой байдлын алба хаагч байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Яг одоо цагдаагийн байгууллага хэргийн газарт ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар гал гацуур модны гэрлэн чимэглэлээс гарсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Манай сурвалжлах багийг хэргийн газарт очиход 10 давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхарт гал гарсан нөхцөл байдалтай, гал гарсан айлын цонхыг хагалж, гал унтраах анги орсон нөхцөл байдалтай байлаа.