ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдах хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал өнөөдөр 16:30 цагт товлогджээ

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдах хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал өнөөдөр 16:30 цагт товлогджээ

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдах хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал өнөөдөр /2023.12.19/-ны өдрийн 16:30 цагт онлайнаар болохоор товлогджээ. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд энэ дагуу хурал зарлагдсан байна. Уг хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм. Ташрамд өгүүлэхэд,  энэ сарын 15-ны өдөр мөн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцээд шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.