ТОДРУУЛГА: Галын улмаас 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 27- 40 насны дөрвөн том хүн амь насаа алдсан

ТОДРУУЛГА: Галын улмаас 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 27- 40 насны дөрвөн том хүн амь насаа алдсан

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга дэд хурандаа Д.Дашням мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр өглөө 07 цаг 06 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Сутай хотхонд гал гарч байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ирж ажиллаж байна. Шалгалтын явцад 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 39, 40 насны хоёр эмэгтэй хэргийн газарт амь хохирсон байдалтай байна. Түүнчлэн угаарын хийн улмаас 27, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах явцдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Өөрөөр хэлбэл галын улмаас гурван хүүхэд, дөрвөн том хүн амь насаа алдсан" гэлээ. 

Мөн тэрбээр "Шалгалтын явцад гацуур модны гэрлэн чимэглэлээс гал гарсан байж болзошгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн айлын иргэн өглөө гэрээс гарахдаа гацуурынхаа гэрлийг асаасан гэх өгүүлэмжтэй байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэдгийг тодотголоо.