Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагч нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж байсан салаан захирагч нь байжээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагч нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж байсан салаан захирагч нь байжээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Харамсалтайгаар амиа алдсан иргэдийн гурав нь 2-10 насны хүүхэд, дөрөв нь 27-40 насны иргэн байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа. Мөн тэдгээр иргэдийн нэг нь албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч байсан юм. Тэгвэл тухайн алба хаагч нь Хан-Уул дүүргийн гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч байсан бөгөөд талийгаач нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж явсан салаан захирагч байжээ.