СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чанаж байсан мах шатсаны улмаас угаартсан 18 том хүн, 10 хүүхдийг авран хамгаалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чанаж байсан мах шатсаны улмаас угаартсан 18 том хүн, 10 хүүхдийг авран хамгаалжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Онгийн” 13 дугаар баг “Арвай гарден” 1 дүгээр орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2023.12.19 өдрийн 14:29 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход 4 давхарт иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас тогоонд байсан мах шатаж тус байрны 1 дүгээр орцны 3,4,5 дугаар давхарт утаажилт үүссэн байсан тул 12 айлын 18 том хүн, 10 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж амь нас эрсдэхээс сэргийлжээ.  

Иймд хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан ахуйн хүрээний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Иймд ард иргэд та бүхнийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар ханган, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөлөө.