“Утаа бууруулсан“ хэмээн Ц.Пүрэвхүүг 78.7 сая, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өөрийгөө 64 саяар урамшуулжээ

“Утаа бууруулсан“ хэмээн Ц.Пүрэвхүүг 78.7 сая, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өөрийгөө 64 саяар урамшуулжээ

Нүүрсний сонсголын хоёр дахь шат гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонсох үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө хэрхэн шагнаж, урамшуулал олгосон талаар мэдээлэл ил боллоо. Тодруулбал, "Утааг бууруулсан" хэмээн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг 2018-2022 онд 64 сая төгрөгөөр, "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын Ц.Пүрэвхүүг 78.7 сая төгрөгөөр, Х.Нурлат 37.8 сая төгрөгөөр тус тус шагнуулжээ.