С.Амарсайхан: Өвөлжилт хүндэрч байгаа тул тэжээлийн экспортыг зогсоож, үйлдвэрийн үнээр малчдын гарт хүргэнэ /LIVE/

С.Амарсайхан: Өвөлжилт хүндэрч байгаа тул тэжээлийн экспортыг зогсоож, үйлдвэрийн үнээр малчдын гарт хүргэнэ /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 30 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор ЗГ-аас авч хэрэгжүүлэх ажлыг талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор өнөөдөр ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийсэн. Би өнгөрсөн долоо хоногт УОК-ын гишүүдтэй аймаг сумдаар ажилласан. Өнөөдрийн байдлаар нийт 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн салбар малчдын амьдрал ахуйн нөхцөл байдал хүндэрч байна. Цаашид нөхцөл байдал бүр хүндрэх эрсдэл бий болсон байна. ХХААХҮ-ийн салбараас гадна Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гээд салбар хоорондын үйл ажиллагааг хангаж ажиллах болон ард иргэдийн эрүүл мэндийн асуудлуудаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч, тодорхой ажлын хэсгийг байгуулж байна. Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуйн салбарт малчдын мах махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, малчдын орлогыг дэмжих болон махны чанар стандартыг хангасан үнэ өртөг зах зээлийн зохицуулалтаар өндөр бус үнээр дотоодын зах зээлд нийлүүлэх, экспортын хэрэгцээг хангах хэмжээнд зохион байгуулах ажлуудын талаар зарим хэмжээнд авч хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 104 тэрбум төгрөгийг орон нутагт бэлтгэгдсэн махыг худалдан авч зах зээлд нийлүүлэх тал дээр мах мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зохион байгуулсан. Энэ ажлыг цаашид орон нутагт явуулын маягаар ХХААХҮ яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцааг холбогдох байгууллага, ААН-д үзүүлэх замаар малчдын гар дээр байгаа махыг худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн тэжээл, өвсний хомстол бий болж байна. Яагаад гэвэл сүүлийн өдрүүдэд цас зуд хүндэрч байгаа нөхцөл байдлаас үүдэж малчид хот руугаа болон сум дундын хэмжээнд явах нөхцөл байдал хэцүү болсон. Дээрээс нь өвс тэжээлээ татан авах боломж хомс, тэжээлийн нийлүүлэлт хангалтгүй байгаа учир тэжээлийн экспортыг ирэх оны нэгдүгээр сарын 3-ыг хүртэл зогсоосон байсан. Харин нөхцөл байдлаас хамаарч уг шийдвэрийг өөрчилж ирэх оныг дуустал тэжээлийн экспортыг зогсоож дотоодын хэрэгцээг хангах шийдвэр гарч байна. Түүнчлэн тэжээлийн үйлдвэртэй хамтарч орон нутагт байгаа малчдын гарт ямар нэг дамжлагагүйгээр үйлдвэрийн үнээр хүргэх дээр анхаарч ажиллаж байна. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг УОК-той цаг тухай бүрд нь ярьж, шаардлагатай арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа. УОК өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа” гэлээ.

ҮЗЭХ: