Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 30 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар болж байна. Тухайлбал, 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын тогтоолоор нийт Тавантолгойн хувьцааны 50 орчим хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэх, ингэхдээ эхний ээлжид 20 хувийг иргэдэд 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр ААН-үүдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Үүний дараа 2012 онд мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд хувьцаа эзэмшүүлэх буюу 20 хувийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын 8-ы өдөр УИХ-аар батлагдсан ЗГ-т үүрэг чиглэл өгсөн тогтоол мөн гарсан байгаа. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МУ-ын Үндсэн хуулийн 6.2 дох заалтыг хэрэгжүүлж иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломжийг хангах ёстой гэсэн чиглэл өгсөн. Тэгэхээр өнөөдөр ЗГ-аас УИХ-д өргөн барихаар болсон тогтоолын төсөл нь Эрдэнэс Тавантолгой компанийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2.5 сая орчим иргэн 18.4 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн мөн МУ-ын иргэн харьяат болсон иргэдэд хувьцааг шигд хүртээх тогтоолын төслийг өргөн барилаа.

Мөн уг тогтоолын төсөлд гурван зүйл агуулагдаж байгаа.

  • Монголын ард түмэн Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн 34 хувийг нийтээрэй эзэмших,
  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг цаашид шинээр төрсөн болон МУ-ын харьяат болсон иргэдэд хүртээж, хувьцаа эзэмшигч болгодог байх,
  • Хувьцаа өвлөгддөггүй, арилжаалагддаггүй учир МУ-ын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалттай

Түүнчлэн 2015 онд ЗГ-аас “Сайн хувьцаа” гэж гаргаж тодорхой тооны ахмадууд, оюутан залуус, төрийн алба хаагчдад НД төлөх тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдан авсан байдаг. Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж байсан нэгж үнээр буюу тухайн үед 930 төгрөгөөр зарсан иргэд маань 2028 оны нэгдүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааны тоог зарсан хувьцаагаа тухайн үед борлуулсан ханшаараа буцаан худалдан авах эрхийг олгож байна. Ингэснээр иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудлыг энд хөндөж байсан гэсэн үг” гэлээ.

ҮЗЭХ: