Б.Чойжилсүрэн: Хэрэглээ 99 мв-аас дээш гарвал дүүргүүдэд ээлжилж 2-3 цагаар цахилгааны хязгаарлалт хийнэ

Б.Чойжилсүрэн: Хэрэглээ 99 мв-аас дээш гарвал дүүргүүдэд ээлжилж 2-3 цагаар цахилгааны хязгаарлалт хийнэ

Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортоор авч, баруун аймгуудыг эрчим хүчээр хангадаг. Гэтэл ОХУ нь манайд өгдөг эрчим хүчээ хязгаарлана гэдгээ өнгөрсөн долоо хоногт /2023.12.13/-ны шөнө 04.00 цагт мэдэгдсэн. Тэдний мэдэгдлийн дагуу манай улс бэлэн байдлыг хангаж байсан ч ОХУ-аас тэр өдрөө дахин мэдэгдэл хүргүүлж "Хязгаарлахаа болилоо" гэсэн билээ. 

Үүнээс хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ОХУ-ын холбогдох албаныхантай яриа хэлэлцээг хийж байгаа юм. Уг яриа хэлцэл ямар түвшинд байгаа талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, тэрбээр "Уржигдар эд ачааллын үеэр төвийн эрчим хүчний системийн нийт хэрэглээ 1618 мватт болсон. Манай хэрэглээ хэт огцом өссөн учраас бид хязгаарлалт хийсэн. ОХУ 340 мегаваттаа нийлүүлж байгаа. Ингэсэн байхад л хүрэлцэхгүй байна. Гадаа агаарын хэм -35 хэм хүрэхээр салхин цахилгаан станцын нийлүүлэлтийн хэмжээ багасчихаад байгаа. Салхин цахилгаан станцууд хэр идэвхтэй ажиллахаас хамаараад хязгаарлах эсэх хамаарна. Хязгаарлах эсэхийг урьдчилж таамаглах аргагүй байна. Эрчим хүчний тухай хуулиар 99 мегаватт хүртэлх хөнгөлөлтийг 124 аж, ахуй нэгжид үзүүлдэг. Энэ аж, ахуй нэгжүүдтэй ярилцаж шийдвэрлэнэ. 99 мегаваттаас дээш гарвал хэрэглэгч нарыг зургаан хэсэгт хувааж байгаад хязгаарлалт хийнэ. 7 эсвэл 2 долоо хоногт нэг удаа хязгаарлалт хийнэ.

Энэ долоо хоногт хязгаарлалт хийсэн дүүргүүдэд ирэх долоо хоногт хийхгүй гэх мэтээр зохицуулна.

Хөлдөлт үүсэхгүй байх ёстой. Нэг хязгаарлахдаа 2-3 цаг хязгаарлана. Цахилгааны төлбөр бага байгаа учраас эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаад байна. Нэг кваттыг 9 центээс багагүй үнээр нийлүүлж байж  хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт бид хуримтлуур ашиглалт оруулсан. Энэ нь оргил ачааллын үеэр 70-75 ватт нийлүүлж болж байна. Бид туршилтаар ажиллуулсан юм. Дорнодод цахилгаан станцын өргөтгөлийг авах гэсэн боловч хөлдөөх эрсдэлтэй учраас аваагүй. 2024 ондоо багтаад Дорнодын цахилгааны станцын 50 мваттын станцын өргөтгөл ашиглалтад орно. Дараа нь Бөөрөлжүүтийн цахилгааны станцын 150 мегаваттын блокийг авна. Шаардлагатай тохиолдолд Өвөрмонголоос авна" гэлээ.   

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө