Мисс Ё.Нямжав МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ

Мисс Ё.Нямжав МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ

Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрөгч нэгдүгээр сард томилогдож, дүүргийн намын хороондоо багагүй шинэчлэл хийж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар Ё.Нямжавыг сонгосон.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлуудыг хийж байсан бол одоо МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөхөөр /орон тооны бус/ мөн ажиллаж байгаа. Тэрбээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших аж.