УИХ-ын чуулганаар сонгуулийн тов, тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар сонгуулийн тов, тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулга, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна УИХ-ын сонгуулийн тов, тойрог, мандатын хуваарилалтын төслийг хэлэлцэх юм.