УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг 6 дугаар сарын 28-нд байхаар тусгаж, Монгол Улсыг 13 бүсчлэлт хуваахаар төсөлд заажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг 6 дугаар сарын 28-нд байхаар тусгаж, Монгол Улсыг 13 бүсчлэлт хуваахаар төсөлд заажээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.12.20/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. 

Төсөлд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар,  тогтоосон бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгажээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог мандат хуваарилах төслийг хэлэлцэн дэмжив. УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд заажээ.