LIVE: “Нүүрс"-ээр санхүүжүүлсэн төмөр замуудыг хэлэлцэх өнөөдрийн сонсголд Х.Баттулга "гадаадад томилолтой яваа" тул оролцохгүй гэж мэдэгджээ

LIVE: “Нүүрс"-ээр санхүүжүүлсэн төмөр замуудыг хэлэлцэх өнөөдрийн сонсголд Х.Баттулга "гадаадад томилолтой яваа" тул оролцохгүй гэж мэдэгджээ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний" хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй 59 гэрчийг дуудсан байна.

Үүнд:

  1. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
  2. Богдхан төмөр зам
  3. Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
  4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
  5. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
  6. ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
  7. Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/ багтсан байна.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад улсад томилолттой яваа гэсэн шалтгаанаар өнөөдрийн сонсголд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигтай мухар төмөр замууд тавигдсан юм. 

ШУУД: