LIVE: "Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын сонгуулийн бүс болгох"-ыг парламентын гишүүд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна

LIVE: "Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын сонгуулийн бүс болгох"-ыг парламентын гишүүд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.12.20/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. 

Төсөлд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар,  тогтоосон бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгажээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог мандат хуваарилах төслийг хэлэлцэн дэмжив. УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд заажээ.

Тэгвэл яг одоо Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймгийг тусад нь сонгуулийн нэг бүс болгох асуудлыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна. 

ШУУД: