УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас салж "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" гэгчийг байгуулж, 2020 оны сонгуульд оролцоод ялагдал хүлээсэн. Өдгөө Ж.Батзандан АТГ-т шалгагдаж байгаа бол, Л.Болд элчин сайдаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл Ж.Батзандан нарын Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Улсын дээд шүүхэд энэ сарын 20 /2023.12.20/-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын оноосон нэрээ ШИНЭ нам болгож өөрчилснийг бүртгүүлэх” агуулгатай байна гэж УДШ-ээс мэдэгдлээ.