Зарим иргэд өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж,  баярлаж цэнгэж байгааг ОБГ-аас мэдээллээ

Зарим иргэд өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж, баярлаж цэнгэж байгааг ОБГ-аас мэдээллээ

Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туул голд автомашин мөсөнд цөмөрсөн гэсэн дуудлага 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан очиж үүрээр ажиллажээ.

Аврагчдыг хүрэлцэн очиход  иргэн У /35 настай эмэгтэй/, иргэн Б /27 настай эрэгтэй/ нарын приус 30, Mini cooper маркийн  автомашин мөсөнд цөмөрсөн байсныг аюулгүй бүсэд гаргасан байна. Онцгой байдлын албаны аврагчид гал, ус гамшиг ослын дуудлагаар өдөр, шөнө, баяр, амралтыг умартан бусдын амь насыг аврахын төлөө дүрэлзэх гал руу орж амь насаараа дэнчин тавин үүргээ гүйцэтгэж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ болон бүх сувгаар тогтмол түргэн шуурхай ажиллаж байгаа хэдий ч зарим иргэд өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж, баярлаж цэнгэж, хэнэггүйтсээр байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.




Өнөөдөр хонь өдөр

23 цагийн өмнө