А.Адъяарсүрэн: Сонгуулийн бүсчилсэн тойрог гэх нэрээр иргэдийн сонгох эрхийг хулгайлах хуулийг батлах гэж байна

А.Адъяарсүрэн: Сонгуулийн бүсчилсэн тойрог гэх нэрээр иргэдийн сонгох эрхийг хулгайлах хуулийг батлах гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.21/ нэгдсэн хуралдаанаар сонгуулийн тов, тойрог, мандатын хуваарилалтын төслийг хэлэлцэж буй. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "Тойрог томсгож улсаа аварна гэх ухуулга сүүлийн үед хүчтэй явж байна. Том тойрогт ч үгээгүй ядуу хүмүүс олон бий. Асуудлын гол нь тойргийн хэмжээнд биш төр барьж байгаа хүмүүсийн тархинд байгааг яагаад бид нар ярихгүй байгаа юм бэ. 1990 оноос шинэ тогтолцоогоор явахаар шийдсэн хугацааны 90 хувьд нь коммунистууд засагласан. Шинэ нийгмийг хуучин удирдлага удирдаж, хуучин аргаар хулгайлж болох бүгдийг хулгайлсан. Үүнийг сүүлийн үед нүүрсний сонсгол яруу тод харуулж байна. 8 жил бүх шатанд дангаар засаглачхаад хамар дор нь үндэсний баялгийг өм цөм хулгайлж байгааг хараагүй, мэдээгүй дүр үзүүлж, эцэст нь шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй, хүний ачаа зөөж амьдардаг хүмүүс рүү хулгайгаа чихэхийг оролдож байгааг ард түмэн хараад сууж байна. Одоо бүр иргэдэд үлдсэн хамгийн сүүлчийн эрх болох сонгох эрхийг нь хулгайлах хуулийг батлах гээд сууж байна" гэлээ.

ҮЗЭХ: