Г.Ганболд: Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Эдийн засгийн үр ашиггүй мөнгө угаасан төсөл

Г.Ганболд: Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Эдийн засгийн үр ашиггүй мөнгө угаасан төсөл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдээр өнөөдөр /12.21/ нүүрсний сонсгол үргэлжилж байна. Сонсголд 68 гэрчийг дууджээ. Гэрчээр дуудагдсан хүмүүсээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад явсан тул сонсголд оролцох боломжгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэр хийж байгаа юу. Нүүрс хоёр, гуравдагч улсууд руу нүүрс гаргаж байгаа юу. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр далимдуулж нууцад авч, ажлаа хийсэн.

Шинжээч: -Уг төмөр зам хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Энэ төмөр зам эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам 100 хувийн ачаалалтай байхад хөндлөнгөөс нь төмөр зам хийгээд хамгийн дээд тал нь 10 хувийн гүйцэтгэл гарна. Одоо Тавантолгойн түлшний мидлинг л зөөж байгаа. Тээврийн зардал өндөр. Монголын төмөр зам гээд компани байгуулчихсан, маш их ажилтантай. Вагон, зүтгүүр нь байхгүй. Бичигт-Владивосток ашиглалтад оруулбал л ашиглах төмөр зам хийсэн байна лээ. Манайхны мөнгө угаах арга нь ТЭЗҮ. Бүх төсөл дээр харагдаж байгаа.

"Монголын төмөр зам" ТӨК-ийн захирал Б.Отгонсүх: -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 6-нд улсын комисс 100 хувийн саналаар хүлээж авсан байдаг. Одоогоор тус зам 1.8 сая тонн ачааг тээвэрлээд байна. 2024 онд 3.5 сая тонн ачааг тээвэрлэнэ гэж зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Төмөр замын бүтээн байгуулалтад 200-аад аж ахуй нэгж, ЗХЖШ оролцсон байдаг. Үүнээс 120 гаруй аж ахуйн нэгжийн өр төлбөрийг шийдэж чадаагүй байна.