Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ

Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ

Зургаан сарын дараа 2024 оны УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр санал хураах өдрийг товлох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. 

Мөн "тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-д нэр дэвшихээр горилж буй хүмүүс аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод буй. 2024 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийг нэг тойрог болгоно гэх мэдээлэл бий. Тус тойрог зургаан мандаттай байдаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар тус дүүргээс Б.Жаргалмаа, Н.Учрал, Э.Батшугар, Х.Нямбаатар, П.Анужин нар сонгогдсон. Тэгвэл ирэх сонгуульд Соёлын сайд Ч.Номин тус дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Түүний хувьд 2021 оноос хойш Соёлын сайдаар ажиллаж байгаа юм.