Т.Доржханд: "ХХБ"-ны Д.Эрдэнэбилэгийн дараагийн  “ХААН” нь Голомтын Ж.Баясгалан гэж харагдаад байна

Т.Доржханд: "ХХБ"-ны Д.Эрдэнэбилэгийн дараагийн “ХААН” нь Голомтын Ж.Баясгалан гэж харагдаад байна

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэх хүний барааг нь ядаж хараад үхэх юм сан гээд Ц.Нямдорж хэлдэг байсан. Түүнтэй төстэй дараагийн нэг "хаан" гарч ирсэн гэж харагдаад байгаа нь Голомт банкны эзэн Ж.Баясгалан. Хууль шүүхтэй нь худалдаад авчихсан тийм л хүн. Монголын эдийн засгийг банкерууд нь базаад уул уурхай, төмөр зам барьдаг. Солонгосчууд ч яг энэ замаар явж байсан. Харамсалтай нь тухайн үед авлига, хээль хахууль газар авсан. Тиймээс одоо энэ Ж.Баясгалан гэж хүнийг таслан зогсоох цаг нь болсон" гэлээ.

ҮЗЭХ: