Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бага насны хүүхдүүд "асран хамгаалагчгүй" байгаа тул Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бага насны хүүхдүүд "асран хамгаалагчгүй" байгаа тул Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдах хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал энэ сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. 

Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бага насны хүүхдүүд "асран хамгаалагчгүй" байгаа тул хүүхдүүдийн эрхийг хангаж, асран хамгаалагчийг суллаж, гадуур шалгаж өгөх өмгөөлчдийн хүсэлтээс татгалзсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. 




Өнөөдөр хонь өдөр

23 цагийн өмнө