О.Чулуунбилэг: Баян-Өлгийг тусад нь УИХ-ын тойрог болгох нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хожим бидэнд нөхөж баршгүй хохирол үүсэж магадгүй

О.Чулуунбилэг: Баян-Өлгийг тусад нь УИХ-ын тойрог болгох нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хожим бидэнд нөхөж баршгүй хохирол үүсэж магадгүй

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж парламентаар хэлэлцэж байна. 

ВИДЕО: 

Төсөлд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар,  тогтоосон бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгажээ. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд заасан байна.

Хөдөө, орон нутгийг бүсэд хуваахдаа:

  1. Баян-Өлгий
  2. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  3. Хөвсгөл, Орхон, Булган
  4. Архангай, Баянхонгор, Өвөрхангай 
  5. Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь
  6. Хэнтий, Дорнод, Сүхбаатар 
  7. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг

Улаанбаатарыг дөрвөн бүсэд хуваахдаа:

  1. Багахангай, Багануур, Налайх
  2. Баянзүрх,
  3. Баянгол
  4. Сүхбаатар, Чингэлтэй 
  5. Хан-Уул
  6. Сонгинохайрхан гэсэн хувилбарыг санал болгосон байгаа юм.

Харин Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын сонгуулийн бүс болгохоор төсөлд тусгасан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Иймд бид судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр, "Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын тойрог болгох нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хожим бидэнд нөхөж баршгүй хохирол үүсэж магадгүй" гэсэн юм.