УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгийн МАН-ын даргад өрсөлдөхдөө "УЗ намайг дэмжсэн" хэмээн марган хурлыг хойшлуулжээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгийн МАН-ын даргад өрсөлдөхдөө "УЗ намайг дэмжсэн" хэмээн марган хурлыг хойшлуулжээ

Өчигдөр /2023.12.21/ Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо даргаа сонгохоор хуралдсан байна. Даргад УИХ-ын гишүүн Т.Аубакир, Барилгын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан М.Ыбырай нар өрсөлджээ. 

УИХ-ын гишүүн Т.Аубакирын хувьд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатартай хамт очсон бөгөөд "Баян-Өлгийн МАН-ын даргаар намайг ажиллуулах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан" гэж танилцуулжээ. Харин энэ шийдвэрийг аймгийн намын хорооны гишүүд эсэргүүцэж маргаан болсон байна. Улмаар тэрбээр өрсөлдөгч М.Ыбырайг "Нэрээ татсангүй. мөнгө тараах гэж оролдлоо" хэмээн бухимдсанаас болж хурлыг хойшлуулжээ. Харин хүйтэнд хөдөө сумдаас ирсэн төлөөлөгчид "Хурлаа хий" хэмээн бухимдсан байна.