ШУУРХАЙ: Б.Махбалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх ирэх Лхагва гарагт хэлэлцэхээр товлолоо

ШУУРХАЙ: Б.Махбалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх ирэх Лхагва гарагт хэлэлцэхээр товлолоо

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг УДШ-ээр хянан хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Улсын Дээд шүүх тус хэргийг хэлэлцэх тов гарчээ. Тодруулбал, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр магадлалтай, Б.Махбалд холбогдох нэг хавтас хэргийг хоригдол болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын Дээд шүүх энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон байна.