О.Цогтгэрэл: Сонгуулийн өмнө дансан дээр бичилт хийдэг, мөнгө тараадаг завхралаас бид сургамж аваагүй байна шүү дээ

О.Цогтгэрэл: Сонгуулийн өмнө дансан дээр бичилт хийдэг, мөнгө тараадаг завхралаас бид сургамж аваагүй байна шүү дээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Энэ үнэхээр Үндсэн хуулийг зөрчсөн олон зохицуулалттай байна. Үндсэн хуульд заахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ноогдох эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн. Тэгэхээр ямар харилцаа энд орж ирээд байгаа юм бэ? Мөн хувьцааг эзэмшүүлнэ гэж ямар ойлголт вэ? Хувьцааг буцаагаад авчих юм уу? Өмч биш юм уу Сонгуулийн өмнө дансан дээр бичилт хийдэг, мөнгө тараадаг завхралаас бид сургамж аваагүй байна шүү дээ. Хэтрүүлэхэд залилан. Хуулиараа зохицуулна гээд байхад л ингээд байх юм. Энэ тогтоол дээр ямар ч зүйлт заалт алга. Улс төрийн шинжтэй л юм байна. Удахгүй хаврын чуулганаар ногдол ашиг өгнө гэнэ. 12 жилийн өмнөх түүхийг л давтана. Баялгийн сангийн тухай хууль орж ирэх ёстой. Баялгийн сан гэдэг зүгээр данс биш. Баялгийн сан бол менежмент хийх ёстой, ирээдүйд өвөө ашиглаж, иргэд өгөөжөө авах ёстой. Энэ бүх харилцаа алга. Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр мөнгө тараах гэж байна. Энэ компани үнэндээ ногдол ашиг олгох хэмжээний ч биш. Өртэй, алдагдалтай байна л гэж байна. Урьдчилгаа авч л мөнгө тараана. Ямарваа нэгэн үзэл санаагүй тогтоолын төсөл орж ирж байна" гэв.  

Ажлын хэсэг "Эзэмшил нь өмчлөлөөс ялгаатай. Эзэмшилтэй байлгаж үр ашгийг нь хүртэх замаар эзэмшлийг хэрэгжүүлдэг. Өмчлөл нь захиран зарцуулах эрхтэй байдаг" элээ.