ВИДЕО: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг Х.Нямбаатарын "Өвлийн улиралд автомашин унуулахгүй" гэх шийдвэр зөрчиж байна

ВИДЕО: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг Х.Нямбаатарын "Өвлийн улиралд автомашин унуулахгүй" гэх шийдвэр зөрчиж байна

Ярихгүй сэдэв, оролцохгүй ажил гэж байхгүй Х.Нямбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын дарга болоод хоёр сар болж байна. Хотын дарга болоод түүний хийсэн бараг ганц ажил нь өвлийн -35 хэмийн хүйтэнд Улаанбаатар хотын иргэдийг 1 сар гаруй хугацаанд “машин унуулахгүй, явган алхуулах” шийдвэр байсныг бид энэ удаад "Нэг цаг-Нэг сэдэв" нэвтрүүлгээрээ онцолж байна. 

ВИДЕО: 

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй. Учир нь өвлийн хүйтэнд даарснаас болж хүний судас ашиглах, эд эсүүд үхжих, эмэгтэйчүүдэд савны хий үүсэх зэрэг эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. Гэтэл Х.Нямбаатар өвлийн хүйтэнд иргэдийг явган алхуулж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байна. Улаанбаатарын иргэдийг идэр өвлийн хүйтэнд алхуулах Х.Нямбаатарын захирамжийг ҮХЦ-нд хүргэж өгөөд хүчингүй болгуулах хууль ч энэ улсад бараг алга.

Иймээс Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа зарим иргэдийг тамир тэнхээгүй, хүч чадалгүй “Бядгүй масс” хэсүүчлэн тэнэхчид хэмээн доромжилж, дооёоолоод сууж байна. Тэрээр цэнхэр дугаартай төрийн машинуудаа бүгдийг нь хязгаарлалтад харуул гэж шаардсан иргэнд хариулт болгон, “Тэг зогсолтоос гарах гарц ярих бядгүй масстай нийлээд хашгичахас өөр шидгүй байхдаа чи” гэж доромжилжээ.

Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогнолын баталгаа. Харамсалтай нь Х.Нямбаатар мэтийн тархины бядгүй мулгуунууд олон жил төр түшссэн учраас өнөөдөр Улаанбаатар хотын иргэд идэр есын эд хүйтэнд явган алахахдаа тулж байна. Х.Нямбаатар мэтээс хязгаарлах, хориглохоос өөр түгжрэлээс салах алс хэтийн шийдэл гарахгүй “тархины бяд” нь ч хүрэхгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй.

Өмнөд туйлд -19 хэм байхад Улаанбаатарт -35 градус хүрч идэр өвлийн жавар тачигнаж Х.Нямбаатарын шийдвэрт хүлэгдсэн жирийн ард юмаа зарж, хэдэн бор цаас олох гээд түгжрэлд авдраа чирээд автомашины араас гүйж явна. Нөгөө нь Х.Нямбаатарын шийдвэрийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлээд цагдаад 250 мянган төгрөгөөр торгуулж байна. Даанч харамсалтай, эмэгнэлтэй. Учир нь Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх Үндсэн хуулийн эрх чөлөөтэй. Харин Х.Нямбаатар Үндсэн хууль зөрчсөн шийдвэрээ зөвтгөж, дулаан машиндаа толгой нүцгэн, энгэр заам нь задгай тухалчихсан Bnu? Хотын дарга аа гэх “үнэтэй сэтгүүлч”-тэй хөөрөлдөж, аль аль нь шударгын туйл царайлаад явж байна.Үнэндээ жил бүрийн шинэ жилийн баяраар хотын замын ачаалал нэмэгддэг. Гэхдээ идэр өвлийн хүйтэнд автомашин унахыг хязгаарлаж Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж байсан хотын дарга Х.Нямбаатараас өөр нэгээхэн ч үгүй. Х.Нямбаатар эрх мэдлийн бяд дэндүү сууж өөртөө хэт эрдэж байж ч магадгүй. Гэхдээ 6-хан сарын дараа сонгууль болж Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлнэ гэдгийг энд сануулчихая.

Нөгөө нь ярихгүй сэдэв, оролцохгүй ажил гэж байхгүй Х.Нямбаатар шатахуунгүй гэж улалзаж байгаа дарга нарынхаа урдуур орж, далдуураа шатахууны хэрэглээг хязгаарлах арга хэрэглэж байж ч магадгүй байна.