АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү нарын "Засгийн газрыг эсэргүүцэх" жагсаал өнөөдөр болохоор болжээ

АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү нарын "Засгийн газрыг эсэргүүцэх" жагсаал өнөөдөр болохоор болжээ

АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй иргэд өнгөрөгч долоо хоногт "Засгийн газрыг эсэргүүцэж жагсаал" зохион байгуулна гэж мэдэгдэж байсан ч, энэ нь "Нүүрсний сонсгол"-той давхцсан тул түр хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. 

Тэгвэл Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй иргэдийн эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2023.12.24/ болох ажээ. Харин тэдний жагсаалыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг санхүүжүүлж байгаа гэх худал мэдээлэл зарим олон нийтийн сүлжээнд гарч байгаа аж. Энэ талаар Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа, "Маргаашийн жагсаалыг дотроосоо мэт гаднаас нь үймүүлж тавилттай гэмт хэрэг үйлдэж жүжнэ. Жүжээчид нь зааварчилгааны дагуу намайг захиалагч гэж гөрдөнө. Энэ нь болхи операц боловч, намайг шоронгоос 3 хоног оргосон гэж яллах гэснээс арай дээр хошигнол. Аль алинд нь Good luck" гэжээ.