Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч сонгуульд нэр дэвшихээр болжээ

Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч сонгуульд нэр дэвшихээр болжээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2023.12.25/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх аж. Түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эсэх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хамаарна. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид байдаг билээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Энхбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших аж. Тэрбээр

  • Говь-Алтай, Увс, Ховд
  • Баянзүрх
  • Дархан, Төв, Сэлэнгэ аймаг гэсэн гурван бүсийн аль нэгт нэр дэвшиж магадгүй аж.  Гэхдээ тэрбээр сонгуульд нэр дэвших хүртлээ Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр ажиллах аж.