ВИДЕО: Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулах шаардлагын хариуг шаардлаа

ВИДЕО: Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулах шаардлагын хариуг шаардлаа

Энэ сарын 18-ны өдөр /2023.12.18/ Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Тэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах болсон Х.Нямбаатарын шийдвэрийг эсэргүүцэж дээрх шаардлагыг хүргүүлсэн байдаг. Х.Нямбаатарыг Хотын даргаас огцруулах болсон тэднийг шаардлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзэх. Тэгвэл өнөөдөр /2023.12.25/ Нийслэлийн Ардчилсан намаас дээрх шаардлагынхаа хариуг авахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд мэдээлэл хийлээ.

ҮЗЭХ:

Нийслэлийн Ардчилсан намын гишүүд энэ үеэр “Нийслэлд төлөөллийн зарчим алдагдаж, эрх баригч намын хайрцагласан эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж, төр захиргааны байгууллагын дарга нарыг оймс шигээ сольж, зөвхөн өөрсдөдөө л ашигтай томилгоог хийсээр байгаа нь сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Х.Нямбаатар хотын даргаар томилогдсоноос хойш хоёр сарын хугацаанд нийслэлийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргасан учир Нийслэлийн Ардчилсан намаас арванхоёрдугаар сарын 19-нд түүний өргөн барьж батлуулсан хууль, гаргасан захирамжтай холбоотой дөрвөн үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн.

Х.Нямбаатарын Нийслэлийн Засаг даргаар томилогдсон процесс нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.1-т заасан хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн тохиолдолд, мөн хуулийн 65.1.2-т заасан нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн үндэслэлийг хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж, гарын үсэг зурсан бол 15 хоногийн дотор НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсвэл сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлэх ёстой. Гэтэл шийдвэр гаргахгүй, шаардлагын хариуг өгөхгүй байгаа учир нийслэлийн Ардчилсан намаас огцруулах шаардлагын хариуг өгөхийг шаардаж байна. 

Хотын захирагч Х.Нямбаатарт Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 15ны өдөр буюу 5дахь өдөр тэг зогсолт болж болзошгүй тул нэн даруй арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт явуулсан.Үүн дээр үндэслэн тэгш, сондгойгоор явуулах захирамж гарган 17-ны өдөр хэвлэлийн хурлаар Улаанбаатарын иргэдэд мэдэгдэж захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байгаа.

Захиргааны үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой иймд 17-ны бүтэн сайн өдөр захирамж гарсан нь хойшлуулж болохгүй нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд хуулиар ийм захиргааны акт гаргахыг зөвшөөрсөн байдаг. Хотын захирагчийг огцруулах шаардлагын хариуг 5 дахь өдөр Ардчилсан намын хорооны дарга Б.Батсүх даргад хүргэсэн байгаа” гэсэн юм.