УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгийн МАН-ын даргад өөрийгөө зүтгүүлсэн ч М.Ыбырайд ялагджээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгийн МАН-ын даргад өөрийгөө зүтгүүлсэн ч М.Ыбырайд ялагджээ

Өчигдөр /2023.12.25/ Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо хуралдаж, даргаараа Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ыбырайг сонгосон байна. 

Хуралд 192 төлөөлөгч оролцсоноос 118 буюу 87 хувийн саналаар М.Ыбырайг дэмжжээ. Мөн дэд даргаараа Японд боловсрол эзэмшсэн Сeрикжанг сонгожээ. УИХ-ын гишүүн Т.Аубакирын хувьд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатартай хамт очсон бөгөөд "Баян-Өлгийн МАН-ын даргаар намайг ажиллуулах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан" гэж танилцуулсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, өөрийгөө шууд сонгуулах яриа, хэлцлийг хийсэн ч аймгийн намын хорооны гишүүд нь эсэргүүцсэн байдаг. Үүнд бухимдсан тэрбээр өчигдрийн хуралд оролцоогүй аж.