ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "албан айлчлалаар гадаад явна" гэсэн шалтгаанаар өөрт тавьсан хилийн хоригоо өнөөдөр цуцлуулжээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "албан айлчлалаар гадаад явна" гэсэн шалтгаанаар өөрт тавьсан хилийн хоригоо өнөөдөр цуцлуулжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ 10:00 цагт эхэлсэн. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасны дагуу З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хурал ирэх нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшилсон. 

Тэгвэл тус шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн  Б.Энх-Амгалан өөрт тавьсан хилийн хоригоо "албан айлчлалаар явна" гэсэн шалтгаанаар цуцлуулжээ. 

Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө