ВИДЕО: Нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ

ВИДЕО: Нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан 2022-2024 оны хамтын гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээр зогсонги байдалд орсон тул салбарын 500 гаруй ажилчид ажил хаялт зарлалаа.

ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг нэг сая 700 мянган төгрөг гэж байгаа боловч тус холбооноос хийсэн судалгаагаар ажилчид 930 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Иймд ОНӨААТҮГ-ын ажилчдын цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний дотор хоёр сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хэлэлцээрийг энэ сарын 28-ны дотор эхлүүлэхийг удирдлагын багаасаа шаардаж, ийнхүү жагсаж байгаа аж. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Сэтгүүлч: Г.Энхзул