ВИДЕО: "Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна" гэж З.Энхболд мэдэгдлээ

ВИДЕО: "Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна" гэж З.Энхболд мэдэгдлээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ 10:00 цагт эхэлсэн. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасны дагуу З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хурал ирэх нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшилсон гэх мэдээлэл байгаа юм. 

ВИДЕО: 

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Нүүрсний хэрэгт гүйтгэсэн, одоо замын гэдэг хэргээр орж байна. Энэ бол нүүрстэй огт холбоогүй. Тэр тушаалыг Б.Энх-Амгалан сайд гаргасан. Би бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. Тэр тушаал гарахад ямар ч нөлөө үзүүлээгүй, мэдэхгүй. Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна гэж би харж байна гэлээ. 

Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.