С.Ганбаатар: АИ92 825 ам доллар, АИ95 837 ам доллар болж буурсан тул бензиний үнэ нэмэгдэхгүй /LIVE/

С.Ганбаатар: АИ92 825 ам доллар, АИ95 837 ам доллар болж буурсан тул бензиний үнэ нэмэгдэхгүй /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2023.12.27/ хуралдаанаар шатахууны өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийг УУХҮ-ийн сайд С.Ганбаатар танилцууллаа.

Тэрбээр, "АИ92 бензины Монголчуудын дундаж хэрэглээ 53 мянган тонн байдаг бол сүүлийн үед 60 мянган тонн хүрсэн. Арванхоёрдугаар сард "Роснефть" компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн, нийт 71 мянган тонн АИ92-ийг ОХУ-аас захиалсан. Өнөөдрийн байдлаар 54 мянган тонн АИ92 импортлогдож орж ирсэн байна.

Мөн 253 вагон АИ92 Монголд орж ирэхээр замдаа явж байгаа. Энэхүү бензин орж ирсэн тохиолдолд манай улсын импортолдог дундаж АИ92-ын түвшнээс 12 мянган тонноор илүү орж ирнэ гэсэн үг.

Түүнчлэн иргэдийн дунд шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байна. Евро5 автобензиний хувьд 872 доллараар нийлүүлдэг байсан бол одоо 825 ам доллараар нийлүүлдэг болж буурсан бол АИ95-ыг 880 ам доллараар нийлүүлдэг байснаас 837 ам доллар болж буурсан. Ирэх оны нэгдүгээр сард 36 мянган тонн түлшийг БНХАУ-аас импортолно. Иймд ирэх сараас эхлэн дизель түлш хангалттай орж ирнэ гэдгийн мэдэгдье.

Өнгөрсөн саруудад АИ92 бензины хомсдол үүссэн. Өнөөдрийн байдлаар “Шунхлай”, “Петровис”, “Тэс петролиум”, “Сод Монгол”, “Монсуль”, “Газроль” гэх долоон компани нийт 200-аад колонкоор АИ92 зарагдаж байгаа. Харин “Шижир ойл”, “Жаст ойл”, “Аргаль ойл”, “М-Ойл”, “Хишиг ойл”, “Номин ойл”, “Бадрал” зэрэг колонкуудаар АИ92 зарагдахгүй байгаа. Учир нь сүүлд дурдсан компаниуд импортын зөвшөөрөлгүй, зөвхөн жижиглэнгийн зөвшөөрөлтэй учраас бензингүй байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:




Өнөөдөр луу өдөр

39 минутын өмнө