Б.Жавхлан: Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

Б.Жавхлан: Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өөрчлөгдөж буй эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлуулсан. Тус хууль ирэх оны нэгнээс үйлчилж эхлэх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ хууль үйлчилж эхлэх гэж буйтай холбоотойгоор ЗГ-аас бодлого боловсруулж 11 журам батлуулах ёстой. Үүнээс есөн журмыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан ажиллаж батлуулсан. Өнөөдөр үлдсэн хоёр журмыг Сангийн яам ЗГ-т танилцуулж, батлууллаа. Ингэснээр маш том эдийн засгийн харилцаа үүсэж, хувийн хэвшлүүдэд томоохон боломж гарч, маш том зах зээл бий болж байна. Мөн эл хуулийг амжилттай  хэрэгжүүлснээр улсын төсвийн ачааллыг бууруулах боломж гарч ирж байна. Энэ хүрээнд ирэх 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс шинэ хууль үйлчилнэ. Мөн Хөгжлийн банканд сүүлийн хоёр жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд тус банкны чанаргүй зээл буурч, Хөгжлийн банк дангаараа буюу зөвхөн өөрийн эх үүсвэрээрээ 2023 оны намар төлөгдөх хуваарьтай байсан өндөр дүнтэй эргэн төлөлтүүдээ амжилттай хийсэн. Цаашид тус банкны засаглалыг сайжруулж, сонгодог  Хөгжлийн банкны нэг хэлбэр болох экспорт, импортын чиглэлийн санхүүжилтийг хийдэг банк болгож,  эрх зүйн байдлыг нь шинэчлэхээр өнөөдөр ЗГ-т танилцуулга хийсэн. Удахгүй УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар боллоо” гэсэн юм.

ҮЗЭХ: