Х.Нямбаатар: 1.3 тэрбум долларын санхүүжилттэй метроны төслийг хэрэгжүүлэх олон улсын тендерийг ирэх сардаа багтаан зарлана

Х.Нямбаатар: 1.3 тэрбум долларын санхүүжилттэй метроны төслийг хэрэгжүүлэх олон улсын тендерийг ирэх сардаа багтаан зарлана

Засгийн газрын өнөөдрийн /2023.12.27 хуралдаанаар метро явуулах ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар " Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг гаргалаа. Өөрөөр хэлбэл, нийслэлээс олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэрийг гаргасан. 

Их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулахдаа 2013 онд Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж зөвлөх үйлчилгээтэй нь хамт  аж, ахуй нэгжийг сонгон шалгаруулж бариулах, түүнд хяналт тавих эрхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Метро байгуулахтай холбоотой ажил одоогоос 19 жилийн өмнө эхэлсэн. Энэ бүх материалд үндэслэж одоогийн IPC нөхцлөөр  баригдах тендерийн бичиг баримт түүнд өгөх ажлын даалгаврыг төлөвлөж байгаа. Зураг төсөвтэй, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийг бид ирэх оны нэгдүгээр сардаа багтаан зарлана. Үүнтэй холбоотойгоор 

  • Жайка олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээ хийвэл 1.7 тэрбум доллараар санхүүжүүлнэ. 
  • Олон улсын нээлттэй тендер, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар  нэгдүгээр шугамыг хийсэн тохиолдолд 1.3 тэрбум долларт багтааж гүйцэтгэгчид санал өгөх боломжтой. 
  • Манайх төслийн менежментээ хийгээд зөвлөхүүдийг авч ажиллуулбал 1.5 тэрбум доллараар гүйцэтгэх боломжтой гэсэн гурван хувилбар байна. Үүнээс бид хоёр дахь хувилбарыг сонгож байна. 

2007 онд Жайка судалгаа хийгээд "Улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна" дүнг гаргасан. Харамсалтай нь энэ тоо өнөөдөр 30 хувьд хүрэхгүй байна. Энэ бол нийтийн тээврийн шинэчлэл болон тээвэр зохицуулалт, хөдөлгөөний эрчим зэргээ шинэчилж чадаагүйтэй холбоотой. Дэлхийн томоохон хотуудад нийт иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Харин манайх эсрэгээрээ. Метрог нийт 17.7 км замд явуулна. Үүнээс газар доогуур 6.6 км, Зүүн дөрвөн замаас зүүн тийш 4.9, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км хоёр талдаа дефотой байхаар төлөвлөж ажлын даалгавраа боловсруулан тендерээ зарлах гэж байна." гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө